Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, салбар дундын уялдааг хангахад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай штаб ажиллаж байна

Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, салбар дундын уялдааг хангахад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай штаб ажиллаж байна

УОК-ын Шуурхай штаб Онцгой байдлын ерөнхий газар дээр байгуулагдан ажиллаж байна. Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, мөн малчдын зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой байгуулагдсан Шуурхай штабт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, уур амьсгалын яам зэрэг холбогдох яам, агентлагаас бүрдсэн нийт 13 байгууллагын 51 албан хаагч томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн 21 аймгийн Шуурхай штабт холбогдох байгууллагуудын нийт 420 хүн ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Шуурхай штабт ажиллаж байгаа нийт бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанд анхаарах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар сахих, түүнчлэн аймаг орон нутгийг нэгдсэн удидлага зохицуулалтаар хангаж, мэдээ мэдээллийг шуурхай солилцох, зудын хүндрэл үүсэх, нөхцөл байдал хүндэрсэн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллах үүрэг чиглэл өглөө.

Нийт 1

  • handriel

    購買 Caluanie Muelear 氧化銅 我們供應原廠 Caluanie Muelear 氧化銅,適用於工業和實驗室。高純度、謹慎包裝,全球配送。值得信賴的供應商-放心訂購! Caluanie Muelear 氧化銅,購買 Caluanie,出售 Caluanie,工業 Caluanie,Caluanie 化學品供應商,線上 Caluanie 氧化銅,Caluanie 全球配送,線上購買 Caluanie,美國化學品供應商,原廠 Caluanie Muelear。 https://caluaniemuelearus.com/catalog/ https://caluaniemuelearus.com/ Falschgeld Kaufen、Premium falsch geld kaufen、Kaufen Sie vertrauenswürdiges、falschgeld bestellen、Kaufen Sie gefälschten Euro、falschgeld kaufen 電報 https://caluaniemuelearus.comchi support@caluaniemuelearus.com

Сэтгэгдэл үлдээх