Хархорум хотын бүтээн байгуулалтад "Эрдэнэс Монгол" нэгдэл 535,000 мод тарилаа

Хархорум хотын бүтээн байгуулалтад

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол өчигдөр /2025.06.15/ Хархорум хотод болж, “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудынхаа хамт оролцлоо.

Хархорум хотын бүтээн байгуулалтын 30 хувийг ногоон байгууламж байх төлөвлөлтийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 778 га талбайд 536,000 ширхэг модыг тарих үүрэг, амлалт авснаас сүүлийн 3 сарын хугацаанд нийт 330,000 мянган ширхэг мод тарьж, “Хариуцлагатай уул уурхай - Ногоон бүс”-ийг амжилттай байгуулаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү арга хэмжээний үеэр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн “Хариуцлагатай уул уурхай-Ногоон бүс”-ийг байгуулах ажлыг эрчимжүүлж 2025 оны 03 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Критикал минералс” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэс Алт ресурс” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК зэрэг нэгдлийн 8 компанийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийг байгуулж, нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалт дор нийт 361 хүн ажиллаж, 482,000 гаруй модны нүх бэлтгэн, 330.000 ширхэг модыг тарьж, 60 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр хаврын төлөвлөгөөг биелүүллээ.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл 2030 он хүртэл нийт 291,5 сая ширхэг мод тарих үүрэг, амлалт өгснөөс 2024 оны байдлаар нийт 7 сая мод тарьсан ба намрын тариалалтаар шилмүүст модны суулгацыг түлхүү тариалж, үлдсэн 176,000 ширхэг мод нэмж тарихаар төлөвлөж байна.

Нийт 1

  • handre kriel

    購買 Caluanie Muelear 氧化銅 我們供應原廠 Caluanie Muelear 氧化銅,適用於工業和實驗室。高純度、謹慎包裝,全球配送。值得信賴的供應商-放心訂購! Caluanie Muelear 氧化銅,購買 Caluanie,出售 Caluanie,工業 Caluanie,Caluanie 化學品供應商,線上 Caluanie 氧化銅,Caluanie 全球配送,線上購買 Caluanie,美國化學品供應商,原廠 Caluanie Muelear。 https://caluaniemuelearus.com/catalog/ https://caluaniemuelearus.com/ Falschgeld Kaufen、Premium falsch geld kaufen、Kaufen Sie vertrauenswürdiges、falschgeld bestellen、Kaufen Sie gefälschten Euro、falschgeld kaufen 電報 https://caluaniemuelearus.comchi support@caluaniemuelearus.com

Сэтгэгдэл үлдээх