ЯЛАЛТЫН БАЯРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

ЯЛАЛТЫН БАЯРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Тавдугаар сарын 9-нийг ялалтын өдөр хэмээн нэрлэдэг ч тавдугаар сарын 8 ч бас дайны түүхэнд онцгой өдрийн нэг юм. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд үнэндээ бол тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22.43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвагийн цаг тавдугаар сарын 9-ний 00.43 минутыг зааж байсан учир энэ өдөр тэмдэглэх болжээ.

Тавдугаар сарын 9-нийг ялалтын өдөр хэмээн нэрлэдэг ч тавдугаар сарын 8 ч бас дайны түүхэнд онцгой өдрийн нэг юм. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд үнэндээ бол тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22.43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвагийн цаг тавдугаар сарын 9-ний 00.43 минутыг зааж байсан учир энэ өдөр тэмдэглэх болжээ.

1945 оны тавдугаар сарын 9-ний өдрийг дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Чухамдаа бол энэ дайн 1955 оны нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилжээ. Учир нь энэ өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчид “ЗХУ, Германы хоорондох дайны байдлыг зогсоох тухай” Тогтоол гаргаж байжээ. 

 Улаан талбайд ялалтын анхны парад 1945 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болжээ. Уг нь тавдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан боловч парадад оролцох 10.000 цэргийн ёслолын хувцсыг оёж амжихгүй болсон тул ийнхүү хойшилсон байна.

ЗХУ-д ялалтын өдрийг жил бүр тэмдэглэх болсон нь нэлээд сүүлийн үеийн үйл явдал ажээ. Үндсэндээ 20 жилийн турш тавдугаар сарын 9-нийг Ялалтын баярын өдөр хэмээн албан ёсоор тэмдэглээгүй бөгөөд улс орны удирдлага 1948 онд “дайны тухай сэдвийг мартаж, улс орноо сэргээн босгоход илүү анхаарагтун” гэсэн шийдвэр гаргаж байжээ. Харин 1965 онд тавдугаар сарын 9-нийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев албан ёсоор Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөг хүртэл жил бүр тэмдэглэж байгаа юм.

Өдгөө аугаа эх орны дайны бэлгэ тэмдэг болгож Георгиевскийн туузыг баярт оролцогчид энгэртээ зүүдэг билээ. Гэхдээ энэ туузны түүх бүр XVIII зуунаас эхтэй бөгөөд Ариун Георгийн одонгийн бүрэлдэхүүн хэсэг байжээ. 

Дэлхийн II дайнд буюу 1941-1945 оны хооронд болсон тулаанд Зөвлөлтийн талаас чухам хэчнээн хүн амь үрэгдсэн талаарх тоо баримт одоо хүртэл бүрэн тодорхойгүй байдаг. Хамгийн сүүлд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээгээр Зөвхөн зөвлөлтийн дайны фронтод амь насаа алдсан хүний тоо л гэхэд 8 сая 800 мянгад хүрчээ. Энэ дайнд нийтдээ 70 сая хүн амь үрэгдсэн гэсэн ерөнхий тоо байдаг. Зөвлөлтийн арми хорих лагераас 2.0 сая шахам хүнийг чөлөөлсөн байна. Харин Германы тал 6 сая 700 мянган хүнээ алдсан гэсэн тооцоо гаргаж байжээ.

Дэлхийн II дайны төгсгөлд албан ёсоор тооцогддог Берлинийг эзлэн авах тулаан хамгийн олон цэрэг оролцсон  гэдэг үзүүлэлтээр Гиннесийн номд оржээ. Уг тулаанд Зөвлөлтийн талаас 3.5 сая цэрэг оролцсон байна.

Уг дайнд Зөвлөлтийн армийн бүрэлдэхүүнд цэрэг дайчид, танк, их буу, нисэх онгоц зэрэг машин техникээс гадна нохой ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. “Дөрвөн хөлтэй дайчид” дайсны нутаг дэвсгэрт бөмбөг дэлбэлэх, минажуулсан талбайг илрүүлэх зэрэгт чухал хувь нэмэр оруулсан байна. Тэдгээр зоригт амьтдын нэгэн болох “Бульвар” хэмээх нохой дайны төгсгөлд хүнд шарх авсан боловч И.Сталиний тушаалаар 1945 онд болсон Ялалтын баярын парадад албан ёсоор оролцуулах болсон тул нэр нь тодорхойгүй нэгэн цэрэг түүнийг энгэртээ тэврэн марш алхжээ.

Аугаа эх орны дайны ялалтын баярыг хүн төрөлхтөн энэ жил 74 дэх жилдээ тэмдэглэж байна. 

Нийт 1

  • Бтлаиөлөө

    Ооөөөөөлжжтдццтуөтлө

Сэтгэгдэл үлдээх